Оршин Суух зөвшөөрөл

Оршин суух зөвшөөрөл шинээр авах гадаадын иргэн дараах материалыг бүрдүүлнэ

 

1.    Байгууллагын оршин суух зөвшөөрөл хүссэн албан бичиг /үйл ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл олгох үндэслэл бүхий

2.    Гадаадын иргэний паспорт буюу түүнийг орлох хууль ёсны баримт бичиг, түүний хуулбар

3.    Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

4.    Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

5.    Хурууны хээ өгөх /өмнө өгсөн бол дахин өгөх шаардлагагүй/

6.    Мэдүүлгийн хуудас Маягт-4 /бүртгүүлэхдээ бөглөсөн бол дахин бөглөх шаардлаггүй/

7.    3.5×4.5 хэмжээтэй 1% цээж зураг

8.    Тэмдэгтийн хураамж

9.    Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Санамж: Оршин суух зөвшөөрөл хүсэгч нь мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хүлээнэ. Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.