Визийн Зөвшөөрөл Хүсэх

Визийн зөвшөөрөл хүсэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1.     Байгууллагын визийн зөвшөөрөл хүссэн албан бичиг /байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээлэл, гадаадын иргэнийг урих үндэслэл, виз авах боломжтой Дипломат төлөөлөгчийн газар, Консулын газрыг тодорхойлох/

2.     Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /Урьд нь бүртгүүлж байгаагүй бол/

3.     Гадаадын иргэний паспортын хуулбар хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй

4.     Хүсэлт гаргаж буй байгууллагын ажилтны ажлын газрын үнэмлэх эсхүл итгэмжлэх

5.     Визийн зөвшөөрлийн хураамж 1000₮ /нэг хүн/

6.     Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах Визийн зөвшөөрөл нь бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш ажлын 5 хоногт, яаралтай үйлчилгээ ажлын 3 хоногт гарах ба хариуг мессэжээр хүргэнэ. Мөн 7585-1882 утаснаас 09:00-12:00 цагийн хооронд лавлаж болно.

Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ