Эрүүл Мэндийн Даатгал

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалЭрүүл мэндийн даатггалын 2020 оны шимтгэлийн хувь хэмжээ /Гадаад иргэний хувьд/ Гадаад иргэн харьяалалгүй хүн эрүүл мэндийн даатгалыг хувиараа төлөх бөгөөд энэ сургалтын төлбөрт багтаагүй байдаг. Та эрүүл мэндийн даатгалд 1 сард 8400 төгрөг төлөх бөгөөд жилд 100800 төгрөг төлнө. Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр та эрүүл мэндийн байгууллагаас авах боломжтой. Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж үйлчилгээ хамаарна. Үүнд:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Амбулаторийн үзлэг, хяналт
  • Оношлогоо, эмчилгээ, шинжилгээ
  • Өдрийн эмчилгээ, үйлчилгээ
  • Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ
  • Уламжлалт эмчилгээ
  • Сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ
  • Өрх, сум, баг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ
  • Хорт хавдрын химийн эмчилгээ
  • Хорт туяаны өдрийн эмчилгээ

Жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ 

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээнд түүний нас хүйс эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах 

Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ 
Эрүүл мэндийн даатгалын тухай илүү мэдээлэл авахыг хүсвэл дараах линкрүү шилжинэ үү. http://www.emd.gov.mn/