Цаг агаарын тухай

Нийслэлийн цаг агаар / УЛААНБААТАР ХОТ /

 Монгол улс нь маш эрс тэс уур амьсгалтай: Өвлийн улиралд -30 хэм болон – 30 дээш хэм хүртэл хүйтэрдэг бол, зуны улиралд маш их дулаан байдаг, ялангуяа говь цөлийн бүсд хамгийн өндөр температурийг заадаг.

  Монгол орон нь эрс тэс өөр жилийн дөрвөн улиралтай. Монголд нэг өдөр 4 улирал байж болно гэдгийг та олон удаа сонсох болон харна. Энэ нь ялангуяа 5 болон 9-р сард  ихэвчлэн тохиолддог.

Манай оронд нар нь жилд дунджаар 257 өдөр гэрэлтдэг ба энэ дэлхийн өндөр даралтын системийн төвд оршидогтой холбоотой гэж үздэг. Нэмж дурдахад Монголыг "Хөх тэнгэрийн орон" гэж нэрлэдэг.

Хамгийн бага (цэнхэр) ба хамгийн өндөр (улаан) температурын дундаж

 

ЗУНЫ УЛИРАЛД

Монгол улсад зуны улирал зургадугаар сард эхэлж, наймдугаар сарын сүүлээр дуусдаг. Цаг агаар дулаахан (ихэнх нутгаар 20-30 хэм), тааламжтай. Эдгээр зуны температурыг Алтайн нуруу, Орхоны хөндийгөөр буюу Хөвсгөл нуурын өргөрөгт энэ температурыг заадаг. Говийн өмнө зүгийн нутгаар агаарын хэм илүү өндөр байдаг бөгөөд энэ бүс нутагт үнэхээр сүүдэр олоход хэцүү байдаг, Термометр нь дунджаар 40 хэм хүрч халдаг. зуны улиралд ч гэсэн цаг агаар маш хурдан өөрчлөгдөж болох тул ялангуяа ууланд бэлэн байгаарай.

НАМРЫН УЛИРАЛД

Монгол улсад намрын улирал 9-р сарын эхээр эхэлж, 10-р сар хүртэл үргэлжилдэг.

Цаг агаар маш хурдан өөрчлөгдөж, хасах хэмлүү хурдан шилждэг. Эрт цас орж болох тул та бэлэн байх хэрэгтэй.

ӨВЛИЙН УЛИРАЛД

Монгол орны өвөл арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл дөрвөн сар орчим үргэлжилдэг. Температур нь маш бага, -30 хэм, зарим нутгаар түүнээс ч бага хэмд хүрдэг.

Хойд бүс нутгийг эс тооцвол хуурай, цэнхэр тэнгэртэй байх ба бага зэргийн цас орно. Энэ үед бэлтгэл сайтай, сайн тоног төхөөрөмжтэй аялал хийх боломжтой. Энэ бол гайхалтай туршлага болох бөгөөд нүүдэлчид таныг халуун дотноор угтан авах болно.

ӨВЛИЙН УЛИРАЛД

Монгол орны өвөл арваннэгдүгээр сараас хоёрдугаар сар хүртэл дөрвөн сар орчим үргэлжилдэг. Температур нь маш бага, -30 хэм, зарим нутгаар түүнээс ч бага хэмд хүрдэг.

Хойд бүс нутгийг эс тооцвол хуурай, цэнхэр тэнгэртэй байх ба бага зэргийн цас орно. Энэ үед бэлтгэл сайтай, сайн тоног төхөөрөмжтэй аялал хийх боломжтой. Энэ бол гайхалтай туршлага болох бөгөөд нүүдэлчид таныг халуун дотноор угтан авах болно.

ХАВРЫН УЛИРАЛД

Манай оронд хаврын улирал 3-р сараас 5-р сарын сүүл хүртэл үргэлжлэх бөгөөд, температур дахин нэмэх градусд шилжиж эхэлдэг. Говийн цөлийн хил орчмын нутгуудад элсэн шуурга шуурч болзошгүй. Энэ нь хаврын улирал хуурай, чийглэг багатай байдагтай холбоотой.

Монгол улсруу аялах хамгийн тохиромжтой хугацаа бол 5-р сарын дунд үеэс 9-р сарын сүүл хүртэл байдаг.

Цаг агаарын талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл доорх линкрүү шилжинж үү. http://tsag-agaar.gov.mn/