Монголын тухай

МОНГОЛ УЛС

           Монгол улс нь төв азийн хойд хэсэгт оршдог, хэлбэрийн хувьд зууван хэлбэртэй бөгөөд баруунаас зүүн тийш 2392 км, хойноос урагш хамгийн урт хэсгээрээ 1259 км үргэлжилнэ. Монгол улс нь Баруун болон Төв европийн улсуудтай ижил өргөрөгт оршидог. Улсын нийслэл Улаанбаатар хот нь нутгийн төв хойд хэсэгт байрладаг.

Монгол улс нь далайд гарцгүй, хойд хэсгээрээ Оросын Холбооны улс, урд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Монгол улсын нийт газар нутгийн хэмжээ 1,564,116 кватрат метр. Манай улс нь өвөрмөц уур амьсгалтай, өвлийн улирал нь урт, зуны улирал нь богино, дулаан уур амьсгалтайгаар жилийн 4 улирал ээлжилдэг.

Газарзүйн хувьд тал хээрийн, говь цөлийн, уулархаг бүс нутгаас тогтох бөгөөд баруун болон хойд зүгт өндөр уул нурууд болон гол нуурын ай сав газруудад үзэсгэлэнт байгалийн цогцолборууд нь оршидог. Хамгийн өндөр уулс нь нутгийн баруун урд хэсэгт Алтайн уулсын салбар Монгол Алтайн нуруунууд юм.

 

 

         Монгол улс 2018 оны байдлаар 302 сая гаруй хүн амтай. Энэ нь дэлхийн хүн амын хамгийн бага нягтралтай улс орнуудын нэг болгодог. Албан ёсны хэл нь Монгол, бичиг нь крилл болон Монгол үндэсний /уйгаржин/ бичиг юм. Улсын нийслэл Улаанбаатар нь Туул голын эрэгт Богд-Хан уулын бэлд 4700кв.метр талбайд далайн түвшнээс дээш 1350 метрт оршдог. Нийслэл хот нь 1 сая гаруй хүн амтай засаг захиргааны хувьд дүүрэг, хороодод хуваагддаг. Улаанбаатар хот нь Монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэгдэл бөгөөд тусгаар тогтносон улсын, улс төр, эдийн засаг, шашны түүхийг агуулж байдаг. Хотын ихэнхи хэсэг нь Энхтайвны өргөн чөлөөний гол зам дагуу зүүнээс баруун тийш тархаж 4уулын дунд хязгаарлагдсан байрладаг. Хотын төв Сүхбаатарын талбай.

 

 

        Монгол улсын туг нь улаан, цэнхэр, улаан өнгийн ээлжилсэн гурван тэнцүү хэсгээс бүрдэх ба үндэсний бэлгэдэл болох соёмбыг эхний улаан туузанд шар өнгөөр тодотгон байрлуулдаг. Төв цэнхэр хэсэг нь мөнх хөх тэнгэрийг бэлэгддэг бол хажуугийн улаан хэсгүүд нь Монгол орныг эрс тэс орчинд цэцэглэн хөгжих боломжийг илэрхийлдэг. Соёмбо бол гал, нар, сар, дэлхий, ус, Тайжиту эсвэл Инь-Ян бэлгэдэл бүхий хийсвэр ба геометрийн дүрслэл бүхий баганан зохион байгуулалт юм. Монгол Улс ардчилалд шилжсэний дараагаар одоогийн төрийн далбааг 1992 оны 2-р сарын 12-нд батласан.